Дуучин Кейти Перри мэргэжлээ сольж, хөтлөгч болжээ. Тэрбээр НҮБ-ын дэргэдэх Хүүхдийн сангийн элчийн хувиар Цаг уурын өөрчлөлтийн талаарх мэдээ мэдээллийг шууд эфирээр уншсан байна. “Перригийн хөтлөх авъяас гайхалтай, мэргэжлийн байсан” хэмээн тус байгууллагын дэд тэргүүн мэдэгджээ.
Дуучин Кейти Перри “Би шууд эфирээр уран бүтээлийнхээ талаар ярьж байсан. Гэхдээ хэдхэн удаа. Тэр үед сандарч, алдаа гаргахаас эмээж байсан. Харин энэ удаа ярилцлага бус цаг уурын талаар шууд нэвтрүүлэг хөтөлсөн. Гар минь чичирч, гэдэс минь өвдсөн. Надад хөтлөгч болох авъяас байна хэмээн олон хүн хэлсэн. Би ч гэсэн авъяасаа хөгжүүлэхээр шийдсэн” гэж хэлжээ.
Тэрбээр 2013 оны зургаадугаар сараас НҮБ-ын Хүүхдийн сангийн элчээр ажиллах болсон юм. Энэ хугацаанд дэлхийн долоон оронд айлчилж, тусламж үзүүлсэн аж.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна