Замын цагдаагийн газар, Улаанбаатар хотын нийтийн тээврийн газартай хамтран зорчигч тээврийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг 22 аж ахуйн нэгж байгууллагад энэ сарын 4-ний өдөр шалгалт хийжээ.
Шалгалтад нийтийн зорчигч тээврийн 709 том оврын автобус хамрагдснаас доорх зөрчлүүд илэрсэн байна.
Тухайлбал, “Эрдэм транс” ХХК-ийн Х.Аеро Сити маркын автобусны гурван жолооч согтуугаар автобусаа жолоодон, улмаар бие биедээ жолоогоо шилжүүлсэн зөрчил гаргажээ. Мөн хэсэгчилсэн шалгалтын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн тээврийн хэрэгсэл жолоодсон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ нийтийн тээврийн хэрэгсэл жолоодсон тус бүр нэг зөрчил илэрсэн байна.
Харин автобусны гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг шалгахад 211 зөрчил илэрчээ.
Ингээд дээрх аж ахуйн нэгж, байгууллагуудын жолооч нартай уулзалт хийж тодруулахад “Холбогдох хууль, дүрэм, журам, стандартын талаар сургалт сурталчилгаа болон ухуулга сурталталчилгаа мэдээллийн самбарт шаардлагатай шуурхай мэдээ, мэдээлэл тавигддаггүй” гэх тайлбарыг хийжээ. Мөн хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл, өглөөний гаралт зэргийг шалгадаггүй гэх мэт зохион байгуулалттай холбоотой зөрчил дутагдлуудыг нэрлэсэн байна.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна