Монголын рок попийн ертөнцөд өвөрмөц өнгө төрхтэйгөөр гарч ирсэн охидын хамтлаг бол яах аргагүй "Киви". Ая зохиогч Б.Ангирмаагийн охид гэгддэг “Киви” хамтлагийн бүсгүйчүүдийг “дуулахаасаа маяглах нь ихэдсэн” хэмээн шүүмжлэх хүн олон.
Байгуулагдсан цагаасаа л задгай хувцаслалт, тачаангуй харц, sexy хоолойгоороо үзэгчдийн анхаарлыг татсаар ирсэн тэднийг хүмүүс гаднаас нь хараад “хөнгөн явдал, хийсвэр бодол”-той бүсгүйчүүд хэмээн дүгнэдэг нь ч нууц биш. Тэгвэл тус хамтлагийн ахлагч Укатай нүүр тулан уулзаж байсан эрчүүдийн дийлэнх нь түүнийг “ухаалаг эмэгтэй” хэмээн дүгнэдэг гэнэ.
Учир нь, тэрбээр хаана ч биеэ барьж, нэрэлхэлгүй чөлөөтэй байж, өөнтөгч нүдээр харсан нэгэнд бол “аальгүй” мэт харагддаг. Гэвч Ука хайр сэтгэл, эрчүүдийн талаар хэлэх үг, хийх үйлдэл нь гадна харагдах байдлаасаа эсрэгээр буюу тун ч ухаалаг, нягт нямбай ханддаг аж.
Сайхан болж өнгөрсөн Гоёл наадмын тайзнаа гадаад загвар өмсөгч залуутай зэргэцэн алхсан нь олон хүнд ихэд онцгой харагдсан бололтой. Түүнийг гадаадын нэртэй шаргал үст загвар өмсөгчид мэт үнэхээр чадварлаг байсныг ойр байсан хүмүүс шагшин ярилцсан гэнэ лээ. Ээж болсноосоо хойш бие галбир, гоо сайхандаа ихэд анхаарч тэр нь ч олны анхаарлыг татаад буй авъяаслаг бүсгүй загварын тайзнаа хүч сорьсон бол өвөрмөц дүр төрх сайхан бие галбираараа чамгүй амжилт үзүүлэх нь дамжиггүй биз ээ.
Л.МИШЭЭЛ
PHOTONEWS.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа