Монголын рок попын тулгын чулууг тавьсан “Соёл Эрдэнэ” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж байсан Гавьяат жүжигчин, эстрадын дуучин Ч. Насантогтох СУИС-ийн Дуулах урлагийн тэнхимийн ахлах багшаар ажиллаж шавь бэлдэж эхэлснээсээ хойш нам гүмхэн амьдрах болсон. Насаа багш талийгаач нөхрийнхөө талаар ярьж хадмуудтайгаа эв түнжин хагарснаас хойш хэвлэл мэдээллээс зугатах болсон.
Гэсэн ч тэрээр 2011 онд Эх үрсийн баяраар бяцхан хүүгийнхээ хамт тоглолт хийж хүүхэд багачуудыг баярлуулж байсан.Үүний дараа шавь нартайгаа хамтарч "Миний шавь сайн дуучин болоорой" уран бүтээлийн тоглолт хийж байв. Мөн "Мотив" хамтлагийн дуучин Т.Ганбаатарын хамт Вашингтоны монгол сургуулийн үйл ажиллагааг дэмжих "Хүүхдийн төлөө-Халуун сэтгэл" хандивын цэнгүүнд оролцохоор Вашингтон ДС-д очсон гээд түүний эстрад урлагийн төлөөх сэтгэл зүтгэл багадаагүй. Гэсэн ч түүнтэй сэтгүүлч хүний сониуч зангаар хааяа бага ч атугай яриа өрнүүлэх гэхээр яавч үг унагахаа больсон байна лээ шүү.
Гэхдээ эстрадын дуучдыг бэлтгэх үйлсэд хувь нэмэр оруулж яваа тэрээр хаяахан тоглолтын тайзнаа үеийн уран бүтээлчдийн хамт гарч ая дуугаа өргөдөг. Харин энэ удаад тэрээр Соёлын төв өргөө рүү яаран алхаж байхдаа ийнхүү манай гэрэл зурагчны дуранд өртсөн юм. Хүйтэн өвлийн халуухан гоёлыг нь хамтдаа тольдоё.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ