Норвегийн томоохон сонинуудын нэг болох Aftenposten Санта-Клаусыг өөд болсон гэх эмгэнэлийн мэдээ нийтлэснийхээ төлөө уншигчдаасаа уучлал хүсчээ.
“Техникийн алдаанаас болж Санта-Клаусыг үхсэн мэтээр мэдээлсэндээ хүлцэл өчиж байна. Бид аливаа мэдээ, нийтлэлийг бичихдээ тодорхой зарчмуудыг баримталдаг. Тэгвэл энэ таагүй нийтлэл тэдгээр зарчмуудыг ноцтой зөрчсөн зүйл боллоо” гэж тэд бичсэн аж.
Үлгэрийн баатар таалал төгссөн гэх мэдээлэл дээр загалмайн дүрсийг байршуулжээ.
Мэдээлэл дотор “Зул сарын баярын бэлгэдэл болсон бидний хүндэт аав 1788 оны 12 дугаар сарын 12-нд мэндлээд энэ жилийн 12 дугаар сарын 03-ны өдөр Норвегийн хамгийн хойд цэг болох Нордкаппад таалал төгслөө” гэж бичсэн байв. Түүнтэй салах ёс гүйцэтгэх үйл ажиллагаа энэ сарын 28-ны өдөр Хойд туйл дээрх дуганд болно гэж онцолсон байлаа. Үхлийн шалтгааныг нь бичээгүй гэнэ. Энэ эмгэнэлт мэдээг бичигч нь “Дэлхий дахин” гэсэн байв.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна