“Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргал Монгол киноны 80 жилийн ойн арга хэмжээнд ая дуугаа өргөн оролцлоо. Сүүлийн үед тэрээр томоохон арга хэмжээнд тэр бүр оролцоогүй учраас энэ удаад ховрын зочин байлаа.
Дуучин бүсгүй Улсын филармонид харьяалагдан уран бүтээлээ туурвидаг бөгөөд өдгөө дэлхийд данслагдсан дуурийн дуучин Г.Ариунбаатартай жилийн өмнө АНУ-д аялан тоглолтоор явж байхдаа фейсбүүкээр халуухан мэссэж бичсэн хэмээн нэлээдгүй шуугиан тарьсан ч тэрээр энэ бүхнийг “Хүмүүсийн өмнөөс мессежүүд хольж, сольж бичиж хакердаад хэн нэгнийг чадаж байна гэж бодож байгаа бол том эндүүрэл” хэмээн эрс эсэргүүцсэн юм.
Ганц бие ээж бүсгүйд сэтгэл алдрах залуус олон биз ээ. Ямартаа ч урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг тэрээр дэлгэцнээ домогт Ану хатны дүрийг бүтээсэн бөгөөд энэ нь түүний эхний бөгөөд сүүлийн дүр байна гэсэн хатуу гэрээтэйгээр уг кинонд тоглосон гэдэг.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ