Анх Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Захиа” дууны клипэнд тоглон уран бүтээлийнхээ гарааг эхлүүлсэн жүжигчин М.Наранмөнх энэ удаад “Хүсэл” киноны гол дүрийг бүтээжээ. Тэрээр МҮОНТ-ийн “Хэцүү анги” киноны Билгүүний дүрээр үзэгчдийн танил болсон бөгөөд түүний дараа "Ми-15", "Ахан дүүс", "Миний ах атаман" зэрэг кинонд тоглосон. Мөн нэлээд олон реклам, клипэнд тоглож байсан.
Гавьяат жүжигчин Б.Магсаржав буюу олонд Равсал панз дүрээрээ алдаршсан аавын хүү Наранмөнх сайн жүжигчин болно гэж эцгийнхээ мэргэжлийг нь өвлөж уран бүтээлээ туурвин яваа юм.
Тэрээр энэ удаад “Хэцүү анги” кинонд хамтран гол дүр бүтээж байсан жүжигчин, хөтлөгч Э.Уянгатай ийнхүү дахин дэлгэцийн бүтээлд дахин хамтран тогложээ.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ