“UA Consulting LLC”-гийн захирал А.Урангоо бэр дүүгийн хамтаар


Үл хөдлөхийн зах зээлд жинхэнэ бор зүрхээрээ амжилттай ажиллаж буй бүсгүй бол А.Урангоо. Хэр баргийн эрчүүд хүртэл хийхэд хэцүү үл хөдлөхийн зах зээлд Урангоо аль хэдийнээ өөрийн гэсэн орон зайг бүрдүүлж хүчирхэг хамт олныг бүрдүүлсэн. Саяхан ээж болсон Урангоо бэр дүүгийн хамтаар манай дуранд өртлөө.

 

Түүний дүү А.Нарангэрэл энэ намар бүр дуулиантай хуримлаж "Жем" группын хүргэн болсон. А.Урангоо энэ удаа бэр дүү О.Өнөржаргалынхаа хамтаар загварын шоу ийнхүү сонирхов.