Австрийн нийслэл Вена хотноо өнгөрсөн арваннэгдүгээр сарын 18-нд эхэлсэн “Эх дэлхийн мисс” буюу “Miss Earth” тэмцээн өчигдөр /12.05/ өндөрлөж, ялагчаа тодрууллаа.
Дэлхийн 95 орны гоо бүсгүйчүүд титмийн төлөө өрсөлдсөнөөс "Эх дэлхийн мисс-2015"-ын титмийн эзнээр Филиппиний гоо бүсгүй Анжелиа Онг тодорлоо. Тэрээр 25 настай бөгөөд Аялал жуулчлалын менежерийн чиглэлээр сурч байгаа аж.
Олон улсын миссийн дөрвөн том тэмцээний нэг болох "Эх дэлхийн мисс-2015" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн А.Баярцэцэг оролцсон билээ.
Тэрээр тэмцээний шүүгч, шүүмжлэгч нараас өндөр үнэлгээ авч, улмаар гоёлын даашинзны үзүүлбэрээр алт, бүтээлч сэтгэлгээний төрөлд алт, фото төрөлд алт, богано даашинзны үзүүлбэрээр хүрэл медаль хүртэж “Авьяасын төрөл”-д шилдэг 12-т багтаад байсан юм.
Түүнчлэн мисс А.Баярцэцэг финалын шалгаруулалтаар шилдэг 16-д багтжээ. Шилдэг 16-д Унгар, АНУ, Украин, Австрали, Чех, Бразил, Филиппин, Маврикий, Шотланд, Австри, Чили, Колумб, Венесуэл, Франц, Гуам улсын миссүүд мөн багтсан юм.
Харамсалтай нь тэрээр шилдэг наймд шалгарч чадсангүй. Гэхдээ мисс А.Баярцэцэг шилдэг оролцогч, хүчтэй өрсөлдөгчийн нэг байсан гэдгийг хэлэх нь зүйтэй.
"Эх дэлхийн мисс" тэмцээн нь эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүүхэд залуучуудад экологийн мэдлэг боловсрол олгох, улс эх орноо дэлхийд сурталчлан таниулах зорилготой юм.
Иймээс тус тэмцээний ялагч гоо бүсгүй тухайн жилийн байгаль орчин, экологийн болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд “Эх дэлхийн мисс” сан болон НҮБ-ын байгаль орчны төсөл хөтөлбөрийн элч төлөөлөгч болдог байна.
Сонирхуулахад 2001 оноос зохион байгуулагдаж эхэлсэн "Эх дэлхийн мисс" тэмцээн жил бүр Филиппин улсын аль нэг хотод болдог байсан бол энэ жил Европт боллоо.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна