Монголын загварын ертөнцийн өнгө төрхийг тодорхойлдог топ таван дизайнерын нэг Д.Отгонжаргал өнгөрсөн тавдугаар сард Азийн шилдэг дизайнеруудын оролцдог “Asian Fashion Festival”-д оролцон Гранпри шагналын эзэн болсон билээ.
Тэрээр Азийн зочин 20 дизайнерын эгнээнд багтан коллекцио дэлгэн ийнхүү өөрийн өнгө төрхөөрөө ялгаран Азийнхны загварын ертөнцөд цахиур хагалсан юм.
Азийн шилдэг дизайнеруудыг шалгаруулдаг “Asian Fashion Festival”-н Гранпри шагналын эзэн дизайнер Д.Отгонжаргалын тусгай захиалгын дагуу хийсэн нэг тэрбум төгрөгийн үнэтэй хамгийн тансаг гоёлын даашинзаа өнөөдөр 20:00 цагт “The Corporate Hotel”-ын “Convention Centre” танхимд болох “O Couture-2016 High Fashion Show” дээр олны өмнө дэлгэгдэх нь ээ.
Сүүлийн үед томоохон загварын шоуг өнжих болсон тэрээр нэг тэрбум төгрөгийн үнэтэй гоёлын даашинз урлаад завгүй байсан аж. Тэрээр Азийн загварын шоунд гранпри хүртэн Азийн дээдсийн хүрээнийхний гоёлыг ийнхүү урлаад эхэлсэн гэнэ. Нэг тэрбумын даашинзыг тэрээр Хонг Конгийн тэрбумтны өв залгамжлагч найз бүсгүйнхээ захиалгаар бүтээжээ.
Дизайнер Д.Отгонжаргалын хувьд 2013 оны арванхоёрдугаар сард “Нью Йоркийн загварын долоо хоног”-т өөрийн коллекцио дэлгэж байсан бөгөөд 2014 онд өөрийн бие Даасан “O Couture” загварын товчоогоо үүсгэн байгуулж тэр жилдээ дэлгэсэн гоёлын даашинзын коллекциороо ийнхүү Азид тэргүүлсэн юм.
Хийж бүтээх эрч хүчтэй авьяаслаг дизайнер бүсгүй олон улсад өөрийнхөө загваруудыг толилуулж байсан юм. Өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээлээрээ харуулдаг Д.Отгонжаргал дизайнер дээдсийн хүрээнийхний хувцсыг урладаг ч хэтэрхий даруухан нэгэн билээ.
Монголын дизайнерууд маань дэлхийн загварын салбарт хүч түрэн орж ирж байгаа нь Д.Отгонжаргал дизайнераас харагдаж байна. Монгол жүжигчид Холливудад хөл тавьсны нэгэн адил монголын дизайнерууд Холливудын алдартнуудын хувцсыг урлах цаг ойрхон болжээ. Азийн шилдэг дизайнер Отгонжаргал тэр замыг нээж олон дизайнерыг араасаа дагуулна гэдэгт итгэлтэй байна.
“O Couture-2016 High Fashion Show”-г дуурийн гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Ө.Уянга нээх бөгөөд дараах коллекцидуудаа дэлгэх нь ээ.
Ингээд “O Couture-2016 High Fashion Show”-ны хөтөлбөрийг хүргэе.
PART 1: O COUTURE HIGH FASHION SHOW 2016
2. Collection 1 /Classic dress & Smart suit/
3. Collection 2 /Evening dress/
4. Collection 3 /Special dress/
PART2: BANQUET /food, drinks free/
1. Opening ceremony
2. MC UUGANAA
3. Exhibition stand
4. Singer BOLORUYANGA
5. Singer NAAGII
6. Singer AGIIMAA
7. BEHI group
8. VR group
PART3: AFTER PARTY
“M1NT Club” Эхний 100 урилга худалдан авсан хүн “M1NT club”-аар TAX-гүй үйлчлүүлэх эрхтэй болох нь ээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна