Монголын ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн тайз, дэлгэцийн нэрт жүжигчин Г.Дашхүүгийн хүү найруулагч, жүжигчин Д.Галхүү аавынхаа мэргэжлийг өвлөн урлагт зүтгэж яваа билээ. Тэрээр өдгөө “Шуугиан таригч” нэртэй шинэхэн бүтээлээ өлгийдөн авахаар ажиллаж байгаа юм.
Д.Галхүү найруулагч саяхан өөрийн фейсбүүк хуудаснаа “Аав минь энх тунх байхдаа өөрийнх нь мэргэжлийг өвлөх хүүхэд байгаа юу? гэж хүмүүс асуухаар миний дунд хүү л гэж хариулдагсан.Ханийнхаа хүч өгсөн урмын үгэнд зориг орж С.Жавхлан андын шахалтаар Эцэг тэнгэрийн хүсэл захиасыг биелүүлхээр энэ кинонд тоглохоор шийдсэн нь энэ билээ.Жүжигчний ажил амттай бөгөөд сайхан ажээ” хэмээн бичжээ.
“Шуугиан таригч” кино шинэ оны эхни й өдөр буюу 2016 оны нэгдүгээр сарын 1-нд нээлтээ хийх нь ээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна