Жүжигчин А.Гэрэлцэцэгийн олноос нууцалсан хайрт ил болов

Admin
21 цаг 57 минутын өмнө

“Маск” продакшны жүжиг­чин А.Гэрэлцэцэг жинхэнэ хайртайгаа учирчээ. Тэрбээр “Эмэгтэй хүн бол эр хүний өмч. Эр хүнд заяагдахаар бурхнаас илгээсэн нандин бэлэг юм” хэмээн ярьж байсан тэрээр хайрын эзнээ олжээ. Урлагийн цаг, наргүй ажилд шамдан зүтгэж яваа Гэрэлээгийн нөхөр болох залуу нь мөн л урлагийн хүн аж.

Тэрээр загвар өмсөгч залууг сонгожээ. Жүжигчин бүсгүй олны хэл амнаас болгоомжлон, найз залуугаа нууцалж байдаг тэрээр энэ удаад ил гаргав. Харчуудын харцыг булаасаар ирсэн жүжигчин бүсгүйг маань олон залуус найз залуутай эсэхийг нь сонирхдог биз ээ.