Нисванис+Ө.Уянга=Загварын шоу

Admin
21 цаг 58 минутын өмнө

Рок урсгалаар уран бүтээлээ туурвин яваа амьд хөгжмийн “Нисванис” хамтлагийнхан саяхан болсон загварын шоунд дуурийн гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Ө.Уянгатай хоршин дуулж үзэгчдэд гэнтийн бэлэг барьсан юм. Энэ бол дизайнер Ариунаа Сүри, Дархан Минж компанитай хамтран бүтээсэн шинэ брэндийн нээлт “Snow-2016” загварын шоу байлаа.

 

Тэдний сонгодог хийгээд рок дууны хоршилд монголын болон гадаадын загвар өмсөгчид тэсгим хүйтний гоёл болсон  хөнгөн, загварлаг коллекцийг гайхуулан алхсан юм.