Өөрийн брэндээр гоёгч Г.Эрдэнэчимэг


Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлангийн гэргий дуучин Г.Эрдэнэчимэг саяхан болсон “Гоёл-2016” наадмын загварын долоо хоногт саатсан юм. Тэрээр С.Жавхлан гавьяаттай гэрлэсэн цагаасаа хойш үндэсний хувцсаараа гоён өөрөө урлан гангарах болсон.

 

Тэр ч утгаараа энэ удаагийн загварын шоунд үндэсний хувцасны загварыг илүүтэй таалан үзэж байлаа. Нүүрээ будаагүй жинхэнэ Монгол төрхөөрөө гайхуулах тэрээр энэхүү загварын шоунд өөрийн урласан дээлээрээ гоён иржээ.