Дуучин Анугийн хоёр охиноо зэрэг хөхүүлж буй зураг олонд сайшаагдав

Admin
Өчигдөр 15 цаг 04 минут

Анх “Гала” хамтлагаас урлагийн гараагаа эхэлсэн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо ээж болоод уран бүтээлээсээ хөндийрч нам гүмхэн байгаа. Хувийн амьдралаа ихэд нууцалдаг тэрээр дахин хөөрхөн охины ээж болсон билээ. Түүнийг анхны охиноо төрүүлэх үед тээгч эхээр төрүүлсэн хэмээн амтай болгон ярьж байсан.

 

Тэгвэл тэдний яриа худлаа болохыг жирэмсэн үеийн зургаараа баталсан. Тэр ч бүү хэл хоёр хөөрхөн охинтой болсон ч гоо сайхнаараа байгаа дуучин маань хоёр охиноо зэрэг хөхүүлж байгаа зургаа ч цахим хуудаснаа нийтэлжээ. Түүний энэхүү зураг олон нийтэд сайшаагдаж магтаал, ерөөлийн үгээр булуулжээ.