Эрдэнэтээс УИХ-д суусан эрхэм гишүүн О.Содбилэг эхнэр Э.Туулын хамт өнгөрсөн амралтын өдөр дуучин Э.Минжинсорын тоглолтод зочиллоо. Сүүлийн үед хэр баргийн шоу, цэнгүүнд харагдаагүй хосууд ийнхүү холын Америкаас ирсэн дуучин бүсгүйн тоглолтыг дэмжин хамтдаа нэгэн үдшийг дурсамж хөглөн өнгөрүүлсэн юм.
Монголын толгой баячуудын нэг гэгдэх Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэгийн гэргий Э.Туул гадаадад хоёр ч чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан, өндөр боловсролтой, өөрийн гэсэн компанитай түүнийг тив алгасч, Парис Хилтонтой хамт шоудсан хэмээн нэг хэсэг хэвлэлээр шуугисан. Өдгөө гурван хүүхдийн ээж тэрээр гоолиг бие, дэгжин хувцаслалтаараа баячуудын гэргий нарын хувцасны “каталоги”-ийг бүрдүүлдэг болоод удаж буй.
Гэхдээ тэд зөвхөн шоу цэнгүүнд бүхнээ зориулдаггүй бөгөөд УИХ-ын гишүүн О.Содбилэг хувийн хөрөнгөөрөө Эрдэнэт хотыг тохижуулсаар байгаа бөгөөд эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлд монголдоо дутмаг тоног, төхөөрөмжийг оруулж ирсэн гээд үлгэр жишээ гэр бүлийн хийсэн бүтээсэн хүмүүнлэгийн үйлс ч их юм.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ