Монгол Улс бодибилдингийн дэлхийн аваргатай боллоо

Admin
Өчигдөр 11 цаг 17 минут

Тайландын Бангкок хотноо өчигдөр болж өндөрлөсөн бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах 7 дахь удаагийн тэмцээний эмэгтэйчүүдийн атлетик физикүе ангилалд Г.Угалзцэцэг алтан медаль хүртэж, дэлхийн аварга гэсэн нэр хүндийн эзэн боллоо.

Мөн энэхүү тэмцээнээс Г.Гансаруул хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн мастер бодибилдингийн/40-49 нас/ ангилалд Л.Баянхүү мөнгөн медаль хүртлээ.

 

Түүнчлэн эмэгтэй модель бие бялдар 55 кг-ын ангилалд Ч.Мянганбилэг шагналт IV байр эзлэв.

 

Энэ удаагийн ДАШТ-д  Монгол улсаа төлөөлөн 16 тамирчин, 4 албаны хүний бүрэлдэхүүнтэй оролцож, дэлхийн аварга, мөнгө, хүрэл медаль, IV байр тус бүр нэгийг хүртэж, түүхэн амжилт үзүүллээ.

7 дахь удаагийн бодибилдинг, фитнессийн ДАШТ энэ сарын 24-30-ны хооронд Тайландын Бангкок хотноо болсон юм.