Байгаль хамгаалагч залуу амиа алдсан хэрэгт олон нийт төдийгүй УИХ-ын зарим гишүүн хүртэл анхаарлаа хандуулж байна. Талийгаач залуу нийслэл дэх гэрээсээ "Машинаа гаражид хийгээд ирье" хэмээн гараад зургаан хоногийн дараа Хөвсгөлөөс амиа алдсан байдалтайгаар олдсон юм.
Энэ нь гадны нөлөөтэй хэмээн ар гэрийнхэн нь үзэж, цагдаагийн байгууллагаас гомдол гаргаад байгаа билээ. Гомдлын дагуу УМБГ-аас ажлын хэсэг байгуулагдан байгаль хамгаалагч залуугийн амиа алдсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Тэгвэл талийгаач залуугийн амиа алдсан хэрэгт "Гацуурт"-ын Л.Чинбат анхаарлаа хандуулж эхэлжээ. Тэрбээр өөрийнхөө фэйсбүүк хуудаснаа "Талийгаач залуугийн амиа алдсан талаарх мэдээллийг өөрийн зүгээс 10 сая төгрөгөөр худалдан авна" гэж бичжээ.
Талийгаачийг гадны нөлөөтэй амиа алдсан гэж үзэх хэд хэдэн шалтгаан байгааг түүний аав олон нийтэд мэдээлээд байгаа. Тухайлбал, талийгаач өмнө нь гурван удаа хутгалуулж байсан аж. Талийгаачийн бусдад хутгалуулсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаагүй байхад амиа алдсан байдаг. Мөн дарамт шахалтад байсан учраас талийгаач залуу цагдаагийн байгууллагаас хамгаалалт хүссэн ч СХД-ийн цагдаагийн хэлтсээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн гомдлыг хэрэгсэхгүй болгож байжээ.
Юутай ч уг хэргийг улстөржүүлэхгүй цагдаагийн байгууллага үнэн зөвийг нь олж, гэмт этгээдийг илрүүлэх байх гэдгээ ар гэрийнхэн нь илэрхийлээд байгаа юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна