Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 30-р байрны 212 тоотод оршин суух иргэн С, Ц нарыг энэ сарын 26-наас 27-нд шилжих шөнө хутгалан амь насыг нь хохироосон онц хүнд хэрэг үйлдэгдсэн бөгөөд уг хэрэгт холбогдуулан шалгахаар Пүрэв овогтой Батбаяр /РД:ХГ85041913/-ыг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна. Түүнийг гэр бүлийн дөрвөн хүнд халдаж, хоёрынх нь амийг бүрэлгэж хоёрыг нь хутгалж бэртээсэн хэрэг сэжигтнээр татаад байгаа аж.
Тодруулбал, цагдаагийн хошууч эмэгтэйг аавынх нь хамт амийг нь хохироосон бол ээж, ах хоёрыг нь хутгалан хүнд гэмтээсэн юм. Хэрэгт 26 настай эрэгтэй Батбаярыг ийнхүү сэжиглэж байгаа бөгөд улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа аж. Цагдаагийн эх сурвалжийн хэлж буйгаар “Сэжигтэн этгээд одоогоорг баригдаагүй. Түүний зургийг нийтэлж, эрэн сурвалжуулж, үзсэн харсан хүний мэдээллийг цагдаагийн байгууллага авна гэсэн зар тараасан” гэв. Сэжигтэн этгээдийн хувьд өс хонзонгийн сэдэлтээр дээрх хүмүүсийн амийг егүүтгэсэн бөгөөд “Дүүтэйгээ суулгахгүй” гэсний төлөө найз эмэгтэйнхээ эгчийг аавтай нь хамт амийг нь хохироожээ.
Жич: Сэжигтэн этгээд нь 30 настай, 170 см орчим нуруутай, махлагдуу биетэй, хөндлөн оёдолтой доогуураа манжатактай гялгар хар өнгөтэй малгайтай куртик /малгай нь үсгүй/, хар өнгийн хилэн материалтай, баруун өвдгөн дээр цонхны завсар шахдаг хөөс хатаж наалдсан өмд, ул хэсэг нь цагаан, хар өнгөтэй хар өнгийн кеттэй явж байж болзошгүй. П.Батбаярын хаана байгаа талаарх мэдээллийг өндөр үнээр худалдаж авна.
Холбогдох утас: Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн /94945413, 96167705/, цагдаагийн хурандаа З.Гомбо /99197089/, дэд хурандаа С.Баянмөнх /88119413/, мөрдөн байцаагч, ахмад У.Амартүвшин /99102767/, эрүүгийн төлөөлөгч, ахмад М.Бат-Эрдэнэ /88850880/ хэмээн Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэсээс мэдэгдлээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна