Өнгөрсөн шөнө 02:00 цагийн үед нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч, хошууч Ц-г аавынх нь хамт гэрт нь хутгалж, амь насыг нь бүрэлгэсэн ноцтой хэрэг гарсан байна. Гэмт этгээд гэрт нь дайран орон гэр бүлийнхэнд нь халдахдаа хоёр хүний амь насыг хөнөөж, хохирогчийн ээж, ах хоёрыг хутгалж хүнд гэмтээжээ. Тэдний биеийн байдал хүнд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Одоогоор хэргийг шалгаж байгаа бөгөөд уг хэрэгт хохирогчийн төрсөн дүүгийн найз залуу Б-г сэжиглэж эрэн сурвалжилж байгаа гэнэ. Сэжигтэн Б хүний амь бүрэлгэх болсон шалтгааныг хохирогч хэрэгтэнийг өөрийн дүүтэй суулгахгүй гэсэнтэй холбоотой байж магадгүй гэж эх сурвалж мэдээллээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна