“Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяа, “В” продакшнаас гараагаа эхэлсэн авьяаслаг бүсгүйчүүдийн нэг Э.Агиймаа хоёр сүүлийн үед салж хагацахаа больжээ.
Дуучин С.Заяаг найз нөхөд нь дурламтгай, хүүхэмсэг хэмээн шоглодог бол Э.Агиймаа нөхрөөсөө өрх тусгаарлаад багагүй хугацааг ардаа үдэж буй. Тиймээс ч тэдний энэхүү харилцааг буруугаар мушгих гэсэн хандлага ч гараад эхэлжээ.
Гэвч дуучин залуусын хувьд “All days” дууг хамтран дуулснаас хойш хамтдаа уран бүтээл туурвих болсон билээ. Тэд хамтарсан цомог гаргахаар бэлтгэж байгаа учир ийнхүү “хаа ч явсан цуг” болчихоод байгаа аж.
Түүнчлэн дуучин залуугийн хувьд МҮОНТВ-ийн хөтлөгч С.Одзаяаг гэргийгээ болгон авснаас хойш өөр бүсгүй рүү харц шидлэхээ больсон гэнэ. Тиймээс тэднийг хайр дурлалын харилцаатай болсон хэмээн хэл амаа билүүдэгсэд илүү зангаа татсан нь зөв болов уу.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна