Парист цуврал халдлага гарсны дараа Бельгийн нийслэл Брюссель хотын метро, сургуулиуд хаагдаж, хамгаалалтыг нэмэгдүүлээд байсныг өчигдөр цуцалжээ. Хэдийгээр сэжигтнүүдийг эрэн сурвалжилсан хэвээр байгаа ч Брюссель хот эргэн хэвийн байдалдаа орж, оюутнууд сургуульдаа явж эхэлсэн байна. Брюссель хотноо 200 цэрэг метроны буудал орчимд, 300 цагдаа сургуулиудын эргэн тойронд эргүүл хамгаалалтад ажиллажээ.
Нотолгоо хангалтгүй байсан ч урьдчилан сэргийлэх үүднээс Брюссель хотноо өнгөрсөн өдрүүдэд хэд хэдэн удаа цагдаагийн ажиллагаа явагджээ. Цагдаа нар халдлагад сэжиглэн таван хүнийг баривчилсны хоёр нь Салах Абдесламтай холбоотой гэдгээ хүлээсэн аж.
Парист амиа золиосолсон гэмт этгээдийн дүү Салах Абдеслам хамсаатныхаа хамт Брюссельд бүгж байгаа гэх мэдээлэл байв. Бельгийн гадаад хэргийн яамнаас мэдээлснээр сэжигтнүүд тус улс болон хөрш орнуудад 10 ба түүнээс дээш тооны хүн халдлага төлөвлөж байж магадгүй аж.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна