Сүүлийн үед монголын кино урлагт шинэ соргог бүтээлүүд ихээр төрөн гарч билээ. Кино шүүмжлэгчид сонирхогчид эдгээр шил шилээ даран гарч буй уран бүтээлүүд улам бүр чанаржиж буйгаас гадна монголын кино зах зээл өөрөө маш том өрсөлдөөний талбар болж буй талаар хэлж байгаа юм. Өрсөлдөөн их байх тусмаа аливаа зүйлс илүү хүчирхэгжиж чанарждаг билээ.
Тэгвэл дахин нэг гайхалтай уран бүтээл төрөн гарч буй нь найруулагч Р.Эрхэмбүрэнгийн найруулсан "Хүсэл" УСК юм. Энэхүү киноны продюсерээр Б.Буянжаргал, асс найруулагчаар Р.Отгонбаяр, туслах найруулагчаар А.Бямбабаяр, дууны найруулагчаар О.Цэгмэд, нүүр будагчаар Ц.Одонтунгалаг зэрэг мэргэжлийн баг хамт олон ажилласан байна.
Гол дүрийг сүүлийн үед олон ч дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхлөн чадварлаг жүжиглэлтээрээ олны танил болоод байгаа жүжигчин Б.Болорчулуун, М.Наранмөнх, Г.Алтандуулга, Т.Нямдорж зэрэг уран бүтээлчид тогложээ. Монголын кино урлагт тэсрэлт хийх тус бүтээл ирэх сарын дөрөвний өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох юм байна
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна