Нийслэлийн нэгдүгээр төрөх буюу “Өргөө” амаржих газар энэ сарын 21-ний өдөр амаржихаар очсон эх, хүүхдийнхээ хамт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар 27 настай эмэгтэй нярайлах үед хүүхэд нь бүтэлттэй төрж, улмаар өөрөө эндсэн талаар хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа юм.
Энэ талаар тус төрөхийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан Б.Мөнхтунгалаг “Шүүх шинжилгээний хариу гараагүй байхад мэдээлэл өгөх боломжгүй. Шинжилгээний хариу 14-28 хоногийн дараа гарна. Тухайн үед хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” хэмээн ярьсан аж.
Зарим эх сурвалж уг хэргийг эмч нарын хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас болж, эх хүүхэд хоёр төрөхийн хүндрэлээр нас барсан хэмээн бичиж байгаа.
Тэгвэл энэ талаар Талийгаачийн аав Л.Лагсаннамдаг нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа “Нэгдүгээр төрөх эмнэлгийн эмч сувилагч нарт үнэхээр их гомдолтой байна. Пүрэв гарагийн өглөө охин маань нэгдүгээр төрөхөд хэвтсэн. Баасан гарагийн өглөө доошоо ус гарахаар нь эмч дээр очиход “Зүгээ, зүгээр ажиглаад байж бай гэсэн байгаа юм. Ингээд тэр өдрийнхөө оройхон өвдөж эхэлсэн гэсэн. Ингээд өвдөөд болохгүй болохоор нь дахиад эмчид хэлтэл дахиад л болоогүй гээд тоогоогүй байсан. Тэгээд унтаж чадахгүй шөнөжин өвдөөд өглөө болгосон байна. Охин маань анхны төрөлт юм болохоороо юмаа мэдэхгүй өвдөж явсаар байгаад бүр болохоо байгаад халуурч эхэлсэн байсан. Энэ талаараа нөхөр рүүгээ мессэж бичиж, хөл гар нь бадайраад байна гэхэд бид эмнэлэгт ирж гомдол гаргасан. Төрөх болчихсон өвдөөд байгаа хүнийг яагаад төрөх орон дээр гаргахгүй байгаа юм бэ гэхэд төрөхийн хариуцсан эмч нь “Болоогүй байна. Ор сулраагүй байна. Байж бай” гэсэн. Тэгээд л удалгүй охин маань таталт өгөөд эхэлсэн. Охин маань хагас сайны өглөө 09:00 цагийн үед өнгөрсөн. Хүргэн бид хоёрыг ортол эмч нь хагалгаа хийх гээд гараа ариутгаад зогсож байсан. Тэрээр “охин чинь хүнд болсон байна” гэж хэлсэн. Би ороод охиноо тэврээд уйлахад аль хэдийнээ хөхөрчихсөн байсан. Маргааш нь буюу ням гарагийн 11:40 цагийн үед хүүхэд нь өнгөрсөн. Хүүхэд нь төрөх гэж тэмүүлээд байхад саван доторх ус нь хагарахгүй байсаар байгаад бүтээгээд алчихсан гэж бид үзэж байна. Гэтэл тэр чигээрээ усан дотроо ногоорчихсон байсан гэж байгаа” хэмээн ярьжээ.
Талийгаач бүсгүй нэгэн хувийн компанид дизайнер хийдэг байсан бөгөөд энэ онд хүнтэй гэрлэн ийнхүү анхны хүүхдээ тээж байсан аж.
Одоогоор эх болон хүүхдийн цогцсыг нэгдүгээр төрөх эмнэлгийнхэн дотооддоо задлан шинжилгээнд оруулахаар моргт хадгалж байгаа аж. Гэвч гомдолтой байгаа ар гэрийнхэн нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд аваачиж задлан шинжилгээнд оруулахыг хүсч байгаа гэнэ.
Талийгаачийн ар гэрийнхэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан бөгөөд уг хэргийн дагуу мөрдөн байцаах ажил үргэлжилж байгаа аж.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна