Ариунаа Сүри брэнд "Дархан нэхий" компанитай хамтран нэхийгээр хөнгөн, загварлаг орчин үед нийцсэн шинэлэг, дахин давтагдашгүй коллекцио дэлгэн “SNOW/2016 Fashion Show”-нд анх удаа олны хүртээл болгосон билээ. Уг шоунд зөвхөн манай загвар өмсөгчдөөс гадна дэлхийн алдартай Elegant, Dark Beauty, Circe Swiss, Elemant, HUF, Confashion, Storm гэх мэт сэтгүүлүүдийн нүүрэнд гарч байсан алдартай загвар өмсөгч Rebecca Kunikowski урилгаар оролцсон юм.
Тэрбээр Истанбул, Герман, Швейцари, Милан, Парис, Нью-Иорк, Австрийн томоохон загварын агентлагуудад загвар өмсөгчөөр 10 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд Берлин, Парис, Лондогийн загварын долоо хоногуудад оролцож байсан аж. Түүнд Ариунаа Сүригийн загварууд маш их таалагдсан гэнэ.
Тэрээр “Ариунаагийн загварууд монголын соёл, орчин үеийн загвар хоёрыг төгс агуулж, энгийн үед ч өмсөөд явах боломжтой байсан нь сэтгэлд маш их нийцсэн. Мөн загвараас гадна материал маш сайн. Энэ эрч хүчээр явбал Ариунаад маш том ирээдүй байна. Герман, Японд хувцасаа зардаг гэж сонссон. Ялангуяа Берлинд өмсөхөд маш тохиролмжтой хувцаснууд байсан” хэмээн ярьж байсан юм.
Ингээд түүний тайзнаа амилуулсан загваруудыг сонирхуулъя.
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна