Мөрөөдлөө биелүүлсэн модель


Дизайнер Ариунаа Сүригийн “Snow-2015” загварын шоунд уригдан оролцсон Норвегийн загвар өмсөгч, жүжигчин, байгаль дэлхийгээ хайрлан  тэмцэгч, дуучин, хөгжмийн зохиолч,  реалити шоуны од зэргээрээ алдартай Enok Groven-ыг тайзны гэрэл зургуудыг бид онцолж байна. Тэрээр өдгөө олон улсын загварын  ертөнцөд алдартай нэгэн бөгөөд загвар өмсөөд  зогсохгүй хөөмийн урлагаар  хичээллэн үндэснийхээ бөхөөр барилддаг нэгэн аж. Дизайнер Ариунаа Сүри түүнд ажлын санал тавихаас өмнө тэрээр Монгол оронд татагдан заавал очих ёстой юм байна хэмээн бодож байсан гэнэ. Харин түүнд монголоос санал ирэхэд гайхаж хүлээж авсан талаараа тэрээр энэхүү шоуны дараа өгсөн нэгэн ярилцлагадаа дурдсан байсан юм.  

 

Милан, Лондон, Берлин, Парис, Барселона, Копенгаген, Лос Анжелес зэрэг том хотуудын загварын  агентлагуудтай хамтран ажилладаг тэрээр энэхүү шоунд оролцохын тулд хэд хэдэн томоохон саналуудаас татгалзсан тухайгаа ярьсан юм. Учир нь түүнд Монгол ахуй, Ариунаа Сүригийн гайхалтай загварууд илүүтэй таалагдсан гэнэ. Тэрээр Монголд байх хугацаандаа Архангай аймагт зураг авалтад оролцсон нь Монгол оронтой илүү их танилцах хүсэл, мөрөөдлийг нь бадраажээ. Тэрээр Ариунаа Сүригийн загваруудыг хараад дуу алдан байсан аж.

 

Ингээд түүний тайзнаа амилуулсан загваруудыг сонирхуулъя.