Жүжигчин Онон мөн үү


Хошин урлагийн “Х-Түц” продакшн том, бага хоёр Ононтой. Эмэгтэй Онон буюу “Учиртай гурав” уран сайхны киноны гол дүрээр олонтой бүр ойроос уулзсан залуу жүжигчин З.Онон нийтийн дууны урагшилж яваа уран бүтээлчдийн нэг болох СТА П.Идэржавхлангийн гэргий билээ. Оюутны ширээнээс үерхэж, хөөрхөн охинтой болсон хосууд өнгөрсөн жил бүл нэмэн хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан юм.

 

Тэгвэл хосууд саяхан мэргэжил нэгт нөхдөө дэмжин шинэ киноны нээлтэд хамтдаа ирсэн юм. Харин үзэгчид жүжигчин Ононг мөн биш хэмээн өөр хоорондоо маргалдан байлаа.