Өнгөрсөн жил 16 нярай эмэнд хордож эрүүл мэндээрээ хохирсон билээ. “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг, “Монос-Улаанбаатар” компани лавлахын эмч Д.Жавхлантөгснарыг энэ хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгтзааснаар ял төлөвлөн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Улмаар анхан шатны шүүхээс 2 жилийн ял оноогоод байсан бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэн яллагдагчаар “Монос”-ыг татах ёстой гэж үзсэн байдаг. Тэгвэл энэ хэргийг өчигдөр анхан шатны шүүхээр хэлэлцсэн бөгөөд мөрдөн байцаалтад буцаалаа. Шүүх хурлын талаар хохирогчдын өмгөөлөгч Ч.Эрдэнэбатаас цөөн зүйл тодрууллаа.
- Өнөөдрийн байдлаар хэдэн хүүхэд хичнээн сая төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэл гаргаад байна вэ?
– Өнөөдрийн байдлаар нийт 16 хүүхэд тус бүрдээ өөрт учирсан гэм хорын хохиролд 20 орчим төгрөг, эмийн хордлогын улмаас үүсэж болох эрүүл мэндийн хортой нөлөөллийг тогтоох шинжилгээ хийлгэх зардалд 50-70 сая төгрөгийг тус бүр нэхэмжилж байна.
- Шүүх хурлыг хойшлуулсан шалтгаан?
– Шүүх хуралдааныг хохирогчдын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат буюу миний гаргасан үндэслэлийн дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230.1.2-т заасан үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаалаа. Прокурор, мөрдөн байцаагчид давж заалдах шатны 2015-02-15-ны өдрийн 95-р магадлалд заасан Монос болон эмийн үйлдвэр компаниудын удирдлагыг шалгах үүргийг биелүүлээгүй тул үүнийг дахин мөрдөн байцаалтад буцаах шалтгаан боллоо. Үүгээрээ шүүхийн хууль ёсны шийдвэр, прокурор, мөрдөн байцаагчид биелүүлээгүйг харууллаа.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу…
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна