“Мисс Бум Бум” тэмцээний ялагч бүсгүй төгс өгзөгнийхөө нууцыг задаллаа


Энэ жил “Бразилийн хамгийн сайхан өгзөг” хэмээх эрхэм алдрыг хүртсэн 26 настай Сьюзи Кортес гоо сайхныхаа нууцыг задаллаа. Түүний хэлснээр бие хаандаа маш их анхаарсны хүчинд үр дүнд хүрсэн гэжээ.
 
Кортес “Би зааланд маш их хичээллэдэг байсан. Хамгийн гол нь өдөрт хоёр удаа өгзөгний тусгай дасгал хийдэг. Бас сайхан өгзөгтэй болохыг хүссэн охидод зөвлөхөд хоол хүнсээ зохистой хэрэглэж, ахиу ус уух хэрэгтэй” хэмээсэн байна. 
 
Хоолны дэглэм, байнгын дасгал сургуулилтын хажуугаар бразил мисс целлюлитийн эсрэг массажинд ордог гэнэ. 
 
Дашрамд дурьдахад “Мисс Бум Бум-2015” Кортес үүгээр зогсохыг хүсэхгүй байна. Тэрбээр алдартай жүжигчин болж, Холливудыг байлдан дагуулах төлөвлөгөөтэй байгаа аж.