Холливудын хамгийн "үнэтэй" жүжигчин Уилл Смит 10 жилийн дараа дахин тайзнаа гарч, дууллаа. Уилл Смит алдрын замналаа анх дуулж эхэлснийг та бүхэн санаж байгаа байх.
1980-аад оны сүүлээр Уилл хип-хопоор хослон дуулж, "DJ Jazzy Jeff & the Fresh Prince" хамтлаг байгуулсан билээ. Тэгэхэд Уилл дорхноо л алдаршиж, бүр хөгжмийн салбарын Оскар гэгддэг "Грэмми" хүртсэн дээ.
Авьяаслаг хүн юм бүхэндээ авьяастай гэгчээр Уилл Смит кино ертөнцөд хөл тавьсан биш бүр өндөр оргилд хүрч чадсан. Оскар, "Алтан бөмбөрцөг" гээд л. Тэр бүү хэл Уилл 2008 онд бүр хамгийн "үнэтэй" жүжигчин болсон билээ.
Харин одоо Холливудыг байлдан дагуулсны дараа тэр хөгжмийн ертөнцөд эргэж ирлээ, 47 настайдаа. Өчигдөр Уилл Смит Лас-Вегаст "Latin Grammys 2015" шагнал гардуулах ёслолд оролцон “Fiesta" дууг "Bomba Estereo" хамтлагтай дуулав.
10 жил дуугүй байсны эцэст Уилл хэрхэн англи, испани хэлээр рэп үглэхийг сонсоно уу.

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна