Өнгөрсөн тавдугаар сард “Asian Fashion Festival”-д оролцон Гранпри шагналын эзэн болсон дизайнер Д.Отгонжаргал тун удахгүй өөрийн шинэ загварын шоуг хийхээр товоо зарласан билээ.
Тэрээр өнгөрсөн жил өөрийн бие даасан “O Couture” загварын товчоогоо үүсгэн байгуулж гоёлын даашинзын коллекциороо ийнхүү Азид тэргүүлсэн юм. “O Couture-2015 fashion show”-гаа амжилттай зохион байгуулсан тэрээр энэ жил дахин “O Couture-2016 high fashion show” хийхээр бэлтгэл ажилдаа орсон аж.
Түүний энэхүү шоуг дээдсийн хүрээнийхнийг хүсэн хүлээдэг болсон юм. Тэр ч утгаараа тэрээр загварын шоундаа олон гэнэтийн бэлгүүдээ дэлгэхээр зэхсэн сурагтай. Сүүлийн үед томоохон загварын шоуг өнжих болсон тэрээр нэг тэрбум төгрөгийн үнэтэй гоёлын даашинз урлаад завгүй байгаа талаар бор шувуу нисэх болсон юм. Энэ нь ч үнэний ортой гэнэ. Тэрээр Азийн загварын шоунд гранпри хүртэн Азийн дээдсийн хүрээнийхний гоёлыг урлаад эхэлсэн гэнэ. Нэг тэрбумын даашинзыг тэрээр Хонг Конгийн тэрбумтны өв залгамжлагч найз бүсгүйнхээ захиалгаар урлаж байгаа гэнэ. Нэг тэрбумын үнэтэй даашинз ямар байх бол оо. Өөрийн эрхгүй харахсан гэдэг бодол төрж байна шүү. Энэхүү даашинзын талаар сураг тавихад дизайнер Д.Отгонжаргал ирэх арванхоёрдугаар сарын 3-нд болох “O Couture-2016 high fashion show”-н дэлгэн үзүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ шүү.
Гэхдээ энэхүү гайхалтай даашинзыг тайзнаа амилуулах сонгон шалгаруулалт болсон бөгөөд топ модель Одгэрэл тэрхүү шалгуурыг нь давсан сурагтай. Юутай ч тайзнаа нэг тэрбум төгрөгийн даашинз олны хүртээл болох нь ээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна