Г.Майцэцэг ”шатаадаг” моод дэлгэрүүлнэ


“Тавантолгой”-н ҮЭ-ийн дарга өөрийгөө шатаасан хэрэг нийгэмд маш том цочрол өгсөн билээ. 
Түүний олон удаа төр засгийн удирдлагуудад өргөн барьсан бичиг цаас амжилт олохгүй байсан тул эцсийн авах арга хэмжээ нь эл үйлдэл байсан гэдэг.
 
 С.Эрдэнийг өөрийгөө шатаасны дараа төрийнхөн сая нэг сэхэл авч, арга хэмжээ авч эхэлснээр “Тавантолгойн” захирлыг суудлаас нь буулгасан.
 
Тэгвэл үүнээс санаа авсан уу, “Эксклюзив” компанийн захирал Г.Майцэцэг болон “Монголд бид үйлдвэрлэв” төрийн бус байгууллагынхан өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ Ерөнхий сайдыг огцрохгүй бол хувцаснуудаа шатаах гэнэ. Өөрөөр хэлбэл, Г.Майцэцэг эл үйлдлээрээ Ерөнхий сайдыг суудлаас нь буулгахаар шийдсэн бололтой.