Эдийн засаг хямралтай байгаа энэ цаг үед аймаг, нийслэлийн "хурган" дарга нарын тансаглал хэрээс хэтэрлээ. Өөртөө хэдэн арван саяаар нь урамшуулал өгдөг нь багадаад одоо дээд тушаалтандаа "бөхөлзөх" гэж татвар төлөгчдийн хуруу хумсаа хугалан байж олсон хэдэн төгрөгийг нь үр ашиггүй цацаж эхэлсэн байна.
Үүний нэг жишээ болох Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй холбоотой нэгэн мэдээлэл өнөөдөр твиттерээр цацагдлаа. Тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа гэгч нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг аймагт нь ажлын айлчлал хийх үеэр нь хүндэтгэл үзүүлэхээр 16 сая төгрөг зарцуулсан байна.
Ерөнхий сайдын өнгөрсөн оны эхээр Өмнөговь аймагт ажиллах үеэр Б.Бадраа гэгч ийм шийдвэр гаргажээ. Өнгөрсөн долоо хоногт ирэх оны төсвийг баталсан. Ингэхдээ нийгмийн халамжуудыг ихэнхийг нь зогсоож, цөөн хэдийг нь үлдээхдээ мөнгөн дүнг нь танаж, хассан. Ядарсан ард түмнээ эдийн засаг хямрал нэрээр голыг нь тасартал бүсийг нь чангалчихаад өөрсдөө 16 саяаар нь наргиж, цэнгэж яваа нь шударга уу. Ер нь ийнхүү эрх ямба эдэлсэн болон эдлүүлсэн эрх мэдэлтэн эвэртэн туурайтнуудад хариуцлага тооцох цаг болоогүй юу.

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна