Монголчууд бид хүчний сдортын төрөлд дэлхийд чамгүй өндөр амжилт үзүүлдэг болоод багагүй хугацааг өнгөрүүллээ. Ялангуяа бодибилдингийн тэмцээнд манай улсын тамирчид дэлхийн хэмжээнд өрсөлддөг болсон.
Монголын бодибилдинг фитнесийн холбооноос санаачлан өнгөрсөн 9 сарын 15-нд Монголын бөхийн өргөөнд зохион байгуулсан “Монголын мистер- 2015” тэмцээний аваргууд 2015 оны 9 сарын 29-ний өдрөөс 10 сарын 5-ны өдрүүдэд Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо зохион байгуулагсдан 015 оны 9 сарын 29-с 10 сарын 5-ны хооронд амжилттай зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах 49 дэхь удаагийн Бодибилдинг фитнессийн тэмцээнд манай тамирчид бахдам амжилт гарган оролцож Азийн аваргын тэмцээнээс 2 Алт, 1 Мөнгө, 4 Хүрэл, нийт 7 медаль хүртсэн тухай мэдээллийг бид өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл энэ удаа манай бодибилдинг фитнесийн шилдэг тамирчид 11-р сарын 26-аас 12-р сарын 2-ний өдрүүдэд Тайланд улсын Банкок хотноо зохион байгуулагдах Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцохор болсон байна. Энэ удаагийн ДАШТ-д Монгол улсаа төлөөлөн 16 тамирчин, 4 албаны хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцох болж Тайланд улс руу явах бэлтгэлээ базаагаад байна
Та бүхэндээ дэлхийн аврга шалгаруулах бодибилдинг фитнесийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болсон тамирчдын танилцуулгыг хүргэе
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна