БНХАУ-ын Эрээн хотноо Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайдын яамны консулууд Шиньжян Уйгарын террористуудад зэвсэг нийлүүлж байсан нь тогтоогджээ.
Саяхан Монгол улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа дэд консул А.Баярсайхан өөрийн албаны машиндаа 200 ширхэг сум, гар бууны хамтаар нууж хил нэвтрэх гэж байгаад гааль дээр баригдсан хар мөртэй хэрэг гарсан.
Тэгвэл уг сэжмийн дагуу БНХАУ-аас мөрдлөг явуулахад тус улсын Эрээн хотноо байрлах Монгол Улсын Элчин сайдын яамны консул, дэд консул зэрэг өндөр албан тушаалтнуудын албаны машиныг шалгахгүй гэсэн хуулийн хийдлийг ашиглан их хэмжээний буу зэвсэг оруулан ирж, Шиньжян Уйгарын террорист бүлгэлүүдэд хууль бус зэвсгийн наймай хийдэг байсан нь тогтоогдсон байна.
Улмаар яг одоо Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монголын консулууд хууль бусаар зэвсэг оруулж ирэн Шиньжяан Уйгарын террорист бүлгэлүүдэд зэвсэг наймайлж байсан нь тогтоогдлоо гэсэн мэдээлэл явуулж байна гэдгийг албан бус эх сурвалж мэдээллээ.
Харин Консулын газраас энэ талаар тодруулахад одоогоор авсан мэдээлэлгүй байна. Хэрвээ ийм зүйл болсон бол бидэнд мэдээлэх ёстой гэсэн юм.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна