1990-ээд онд олны анхаарлыг татсан сайхан хүүхнүүдийн тоонд мисс, загвар өмсөгч О.Оюунтуяа яахын аргагүй ордог байлаа. Монголын мистер Баянхүүтэй хамт амьдардаг байсан энэ сайхан бүсгүйгийн зургаар сонин сэтгүүлүүд нүүрээ чимж, түүний баян ивээн тэтгэгчээр Сингапурын тэргүүн баячуудын нэг тодорч, багагүй шуугиан тарьдаг байсан цаг саяхан. Мистер Баянхүүгийн таагүй харилцаанаас болон тэд салсан гэдэг.
Үүний дараа монголын хамгийн өндөр, бас царайлаг, нүүрний хувирал сайтай загвар өмсөгч гэгдэж байсан О.Оюунтуяа холын германыг зорьсон. Монголын мисс О.Оюунтуяа Германы Потсдамын Их сургуулийг Европын мэдээллийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж төгссөн гэнэ. Тэрбээр сурахын зэрэгцээ Германы болон Олон улсын худалдан авагчдад зориулан фото зураг авахуулах, загвар үзүүлбэрт оролцох, телевизийн зар сурталчилгаа, видео клипэнд тоглож байсан аж.
Мөн дэлхийд зартай “Лореал” пүүсийн телевизийн сурталчилгаанд Милла Иововичтэй хамтран зураг авалтанд оролцож, “Макс” пүүсийн телевизийн сурталчилгаанд тоглож байсан тухай мэдээлэл цацагдаж байсан юм. Тэрбээр Германд сурч, ажиллахын зэрэгцээ хувийн амьдралдаа ч өөрчлөлт хийж, өөрөөсөө олон ах, герман эртэй ханилан Берлин хотоос холгүй хувийн эдлэн газар, тансаг хаустай герман нөхөр нь түүнийг юугаар ч дутаадаггүй тухай ч яригдах болсон.
Германд 15 жил болж байгаа загвар өмсөгч, мисс О.Оюунтуяа үе үе орондоо ирж, хуучин дурсамжуудаа сэргээж, өөрийнхөө үеийн загвар өмсөгчидтэй уулзаж, цагийг тун зугаатай өнгөрүүлдэг юм. Энэ удаад мисс, модель О.Оюунтуяа дотны найзуудынхаа хамт өнгөрсөн бямба гарагт “Crocus Event Hall”-д “Snow-2016” загварын шоуг тольдсон юм. Тэрээр өнгөрсөн баасан гарагт “Мишээл Экспо”-д болсон “Торго” шоунд мөн найз нөхдийнхөө хамт саатсан юм.
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна