АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин Бүгд найрамдах намаас нэр дэвших сонирхолтой байгаа тэрбумтан Дональд
Трамп “CBS” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр “Парисын халдлагад Обама буруутай” гэж хэлжээ. Тэрбээр “Парисын халдлага болохоос хэдхэн цагийн өмнө Ерөнхийлөгч Барак Обама “Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн хүч суларч, ялагдахад ойрхон байна” хэмээн мэдэгдсэн. Харин энэхүү мэдэгдлээс гуравхан цагийн дараа Парис хотноо цуврал халдлага боллоо. Обама тун бодлогогүй мэдэгдэл хийлээ. Түүний огцрох цаг болж. Энэ эрхэм хэт даврагчдыг үл тоосноор олон зуун хүн хохирогч боллоо. Обама буруу мэдэгдэл хийснийхээ төлөө францчуудаас уучлалт гуйх хэрэгтэй” гэж ярьсан байна.
Парис хотыг 15 мянган цэрэг хамгаалж буй бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд нийслэл хотноо тогтоогоод буй онц байдлаа гурван сарын хугацаанд үргэлжлэх болно хэмээн мэдэгджээ. Халдлагаар 129 хүн амиа алдаж, 375 хүн гэмтжээ. Мөн цагдаагийнхан халдлагатай холбоотой дөрвөн этгээдийг эрэн сурвалжилж, хоёр этгээдийг баривчлаад байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна