Францын нийслэл Парис хотноо гарсан олон халдлагын улмаас 129 хүн амь үрэгдэж, 350 гаруй хүн гэмтэж шархтсан билээ. Тэгвэл аймшигт халдлагаас золоор амьд үлдсэн эрэгтэй гар утасныхаа ачаар эсэн мэнд гарсан тухайгаа ярьжээ. Сильвестр гэгч энэ эрэгтэй халдлагын үеэр “Stade de France” хөлбөмбөгийн цэнгэлдэхийн гадна явж байх үеэр тэсрэх бөмбөг дэлбэрсэн аж.
Хөлбөмбөгийн тоглолтын үеэр үзэгчдийн суудал дор гурван газар байрлуулсан тэсрэх бөмбөг дэлбэрсэн юм. Дэлбэрэлтээр шидэгдсэн зүйлс яг л сум мэт эргэн тойронд шүршиж байсан аж. Хэрэв Сильвестр гар утсаараа ярьж яваагүй бол түүний тархи зад үсрэх байсан гэнэ. Азаар түүний тархийг гар утас нь хамгаалсан боловч хөл, биедээ гэмтэл авчээ. Сильвестрийн амийг аварсан гар утас нь Өмнөд Солонгосын “Самсунг” корпорацийн үйлдвэрлэсэн “Samsung Galaxy S6 edge” аж.
Франц, Германы хөлбөмбөгийн багуудын нөхөрсөг тоглолтыг үзэхээр “Stade de France” цэнгэлдэхэд 80 мянга орчим хүн цугласны дунд ерөнхийлөгч Франсуа Олланд байсан аж. Цэнгэлдэхэд тэсрэх бөмбөгнүүд ээлж дараагаар дэлбэрч байх үед зарим хүмүүс ёслолын буудлага хэмээн бодож “Оле” хэмээн хашгирч байсан гэнэ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна