Австрийн нийслэл Вена хотноо болж байгаа Байгаль орчноо хайрлан хамгаалахыг сурталчлах зорилготой дэлхийн гоо сайхны тэмцээн болох “Miss Earth”-д манай улсыг төлөөлж мисс А.Баярцэцэг оролцож байгаа билээ. Тэмцээний эхний шалгаруулалт фото болон видео гэсэн хоёр төрлөөр шилдэг 16-г тодруулах юм. Энэхүү шалгаруулалт дуусахад 19 хоног үлдээд байна.
“Miss photo” шалгаруулалтад А.Баярцэцэгт саналаа өгөхийн тулд http://www.missearth.tv/vote-photogenic.php холбоосоор орж дэмжээрэй. Шалгаруулалтад лайкийн тоо тооцогдохгүй бөгөөд зөвхөн фэйсбүүк, твиттерт шэйрлэгдсэнээр санал тооцогдох юм байна.
А.Баярцэцэг нь “Торго” загварын агентлагт харьяалагддаг бөгөөд топ модель Г.Уранцэцэг, “Азийн хатан хаан” Г.Оюунгэрэл нарын шавь юм. Тэрээр “Miss Mongolia” тэмцээний үеэр “Миний боловсрол дэлхийд өрсөлдөнө” сэдвээр Англи, Испани хэлээр илтгэл тавьж, “Оюунлаг мисс”-ээр тодорч байсан байна.
“Miss Earth” тэмцээний ялагч гоо бүсгүй тухайн жилийн байгаль орчин, экологийн болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд “Miss Earth” сан болон НҮБ-ын байгаль орчны төсөл хөтөлбөрийн элч төлөөлөгч болдог аж.
Баярцэцэгийн twitter хаяг: https://twitter.com/earth_mgl
Орох холбоос: http://www.missearth.tv/vote-photogenic.php
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна