“Бүрэнхий” цувралын од Роберт Паттинсон болон Британийн уран бүтээлч Фка нарыг энэ сарын эхээр салж, сүйгээ цуцалсан хэмээн барууны хэвлэлүүд мэдээлсэн билээ. Тэд тохиролцсоны эцэст хоёр тийш болсон хэмээн жүжигчний хэвлэлийн төлөөлөгч хүртэл мэдэгдсэн удаатай. Тэгвэл хос сүйгээ цуцлаагүй, ирэх оны эхээр хуримаа хийхээр болсон гэнэ.
Хосууд өнгөрсөн пүрэв гарагт Лос Анжелес хотын нисэх буудлаар хамтдаа үйлчлүүлсэн юм. Энэ үеэр Паттинсон тэнд цугларсан сэтгүүлчдэд хандан “Бид хоёр салаагүй. Мөн сүйгээ цуцлаагүй. Бид хоёрыг олон хүн салгахыг хүсдэг. Гэхдээ бид жаргалтай байна. Хамгийн гол нь сүйт бүсгүй минь миний дэргэд байна” гэж хэлжээ.
Тэд 2013 оноос болзож эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сард сүй тавьцгаасан юм. Паттинсон сүйт бүсгүйдээ 554 мянган ам.долларын үнэтэй бөгж бэлэглэсэн байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна