Британийн нэрт жүжигчин Роуэн Аткинсон буюу Мистер Бин эхнэр Санэтра Сэстрегээс албан ёсоор салсан талаар сайтууд бичээд эхэлжээ. Хосууд 1989 онд гэрлэсэн бөгөөд Бенжамин гэх хүүтэй юм. Тэрбээр эхнэртээ таван сая ам.доллар, Лондон хот дахь харшаа өгчээ. Энэхүү байшинг жүжигчин эр 2005 оны долоодугаар сард 16 сая ам.доллароор худалдан авч байсан байна.
Хэвлэлүүдийн мэдээлснээр хосууд 2010 оноос тусдаа амьдарч байсан аж. Жүжигчин эр өнгөрсөн 2013 оноос өөрөөсөө 28 насаар дүү, жүжигчин Луиза Фордтой хамтран амьдрах болсон байна.
Тэднийг өнгөрсөн хоёрдугаар сард сүй тавьцгаасан хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн ч тэд энэ талаар ам нээгээгүй байгаа билээ. “Мистер Бин” цувралын үеэр тэд танилцаж, дотно болцгоосон гэнэ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна