Трансжендер мисс Б.Солонго хөх томруулах мэс засалд орно гэнэ


Трансжендерүүдийн дунд зохиогддог "Miss international Queen" тэмцээнд Монгол улсаас оролцож шилдэг 10 оролцогчийн нэг, мөн “Miss beauty-2013” тэмцээний тэргүүн миссээр тодорч олны танил болсон түүнийг өдгөө танихгүй хүн тун ховор. 

 

Маркетинг менежмент, олон нийттэй харилцах чиглэлээр мэргэжил эзэмшсэн гэдгээ нуугаагүй трансжендер мисс маань их сургуулиа төгссөний дараа ийнхүү эмэгтэй хүн болохоор шийдсэн аж. Нийгмийн зүгээс элдэв дарамт шахалт ирж, хэцүү бэрхийг туулсан ч гэсэн Б.Солонго өнөөдөр өөрийн гэсэн хувийн бизнес эрхлэн олон найз нөхөдтэй болж, айж ичих шаардлагагүй болсон гэдэг.

 

Тэгвэл трансжендер мисс дахин мэс засалд орж жинхэнэ эмэгтэй хүн болохоор шийджээ. Тэрээр өөрийн цахим хуудсандаа "Удаан бодсоны эцэст шийдсэн Гармоны эм маань ч сайн үр дүн өгч байна. Энэ сардаа өөрт шаардлагатай өөрчлөлт хийж ургасан хөх томруулах болон зарим мэс засалд орох болно. Амин үзүүлэлт маань хэвийн байгаа. Сонирхуулахад сайн судалж Америк Mentor брэндийн усны дусал инплант хамгийн сайн чанартай суулгац гэдгийг мэдлээ мөн мэс заслаар Азидаа дээгүүрт ордог Тайландын Yanhee эмнэлгийг сонголоо, трансжендер хүн гармон-нүүрний мэс засал, гармон-хөхний мэс засал, гармон-хүйсийн шилжилт гэсэн дарааллаар улам төгс болж дотоод мөн чанар гадаад гоо сайхнаа хослуулдаг юм.

Өнгөрсөнд байх таагүй бүхнээр хурцлагдаж ирээдүйн хүсэл зорилгодоо заавал хүрхийн төлөө Ирэх 7 хоногт Бангкок явлаа" хэмээн бичжээ.