Женнифер Лауренс дахин бүтэлгүйтжээ


Испанийн нийслэл Мадрид хотноо “Өлсгөлөн тоглоом” цувралын шинэ анги “The Hunger Games: Mockingjay Part 2” энэ сарын 10-нд албан ёсоор нээлтээ хийсэн юм. Нээлтийн ёслолд тус цувралын гол дүр Холливудын сайхан бүсгүй, “Оскар”-ын шагналт жүжигчин Женнифер Лауренс болон бусад жүжигчид хүрэлцэн иржээ. 

 

Лауренс уламжлал ёсоор даашинзныхаа хормойд тээгэлдэж, улаан хивсэн дээр унасан байна. Тэрбээр хар өнгийн даашинзныхаа хормойнд тээгэлдэж, урдаа зогсч байсан эрэгтэйг түлхэн унагаасан аж. Нээлтийн дараа Лауренс твиттертээ “Бурхан минь. Дараагийн удаа урт хормойтой даашинз өмсөхгүй ээ” гэж жиргэжээ.

 

Жүжигчин бүсгүй 2013 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр шагналаа гардахаар явж байхдаа тайзны шатан дээр унаж байсан бол өнгөрсөн оны “Оскар”-ын улаан хивсний ёслолын үеэр хормойндоо тээгэлдэж, унасан билээ.