Selena Gomez “Victoria’s Secret”-ын тайзнаа дууллаа


Дэлхийн загварын чиг хандалгыг тодорхойлдог томоохон загварын шоуны нэг “Victoria’s Secret fashion Show” Нью Йорк хотод болсон билээ. Энэ удаагийн шоунд 26 настай Behati Prinsloo тайзнаа гоцлон алхаж түүний араас 34 настай  Alessandra Ambrosio алхсан юм. Мөн шоуг чимэн тайзнаа дуучин Selena Gomez “Me &My girls” дуугаа дуулсан бол дуучин Elle Goulding “Love me like do you” дуугаа загварын тайзнаа эгшиглүүллээ.

 

Шоунд 40 гаруй сахиусан тэнгэр оролцож, таван уран бүтээлч уран бүтээлээ хүргэсэн байна.  Тус шоу фото хальснаа хэрхэн буусныг сонирхуулъя. “Victoria’s Secret” загварын шоуг америк даяар арванхоёрдугаар сарын 8-нд цацах юм.

Ингээд хараа булаан, сэтгэл сэргээсэн “Victoria’s Secret fashion Show”-ны гэрэл зургуудыг хүргэе.