Испанийн Реал Мадрид болон Португалийн шигшээ багийн супер од Кристиано Роналдогийн амьдралын тухай баримтат кино өнгөрсөн ямгмар гарагт албан ёсны нээлтээ хийлээ. Португал эрийн бодит амьдралын түүхийг өгүүлэх “Роналдо” киноны нээлтэд олон алдартнууд оролцсоны дотор Сир Алекс Фергусон, Жозе Моуриньо, Карло Анчелотти зэрэг ногоон талбайн шилдэг мэргэжилтнүүд оролцлоо.
Мөн түүнтэй хамт тоглож явсан Жорже Мендеш, Гари Невил нарын олон хөлбөмбөгчид очжээ. Нээлтийн үеэр Роналдо “Өчигдөр /11 сарын 9-нд/ манай баг “Севилья”-д хожигдсонд би сэтгэл гонсгор байгаа. Гэхдээ өнөөдрийн энэ баярын үйл ажиллагаатай тэр сэтгэгдлээ хольж, хутгамааргүй байна. Өнөөдөр бол миний амьдралын чухал өдрүүдийн нэг. Хөлбөмбөгчид бүр амьд ахуйдаа өөрийнхөө тухай баримтат киноны нээлтэд оролцоод байдаггүй байх” гэжээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна