“Бондгор” Н.Онон


Хошин урлагийн салбарын акулуудын нэг “Х-Түц- продакшны захирал, жүжигчин Н.Ононг бид энэ удаад онцоллоо. Тэрээр саяхан болсон киноны нээлтэд мэргэжил нэгт нөхдөө дэмжихээр ийнхүү уригдан ирсэн юм.

 

“Алаг нүдэнгийн арми” хэмээн нэрлэгддэг “Х-Түц” продакшиндаа тэрээр “бондгор” болохоороо хүүхдийн дүрийг хамгийн чадварлаг бүтээдэг гэсэн шүү.  Гэхдээ энэ удаад тайзнаа амилсан “Х-Түц” продакшныхан шилдгийн шилдэг тоглолтод тэрээр хөдөөнөөс ирсэн бүсгүй болон Монгол малчин эрийг дүрийг бүтээсэн юм.