Засгийн газраас 2016 оны төсвийн тухай хуулийг өргөн барихдаа төсөвт нэмэлт орлого төвлөрүүлэхийн тулд шатахууны онцгой албан татварыг хэмжээг нэмэгдүүлэхээр оруулж ирсэн.
Үүнтэй холбоотойгор олон нийтэд шатахууны үнэ нэмэгдэх нь гэсэн яриа гарч иргэдийг нэлээдгүй бухимдуулаад байгаа юм. Хэрэв шатахууны үнэ нэмэгдвэл дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх хандлагатай байдаг. Тиймээс энэ асуудалд иргэд тун таагүй хандаж байгаа юм.
Тэгвэл шатахууны үнэ нэмэгдэх, эсэх талаар Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнгээс тодруулахад "Шатахууны үнэ нэмэгдэнэ гэсэн үндэслэлгүй мэдээлэл цацагдсан. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурсны улмаас энэ жил л Засгийн газар онцгой албан татвараа тогтоосон хэмжээгээрээ бүрэн хураалаа. Мөн шатахууны үнэ буурснаар онцгой албан татвараар төсөвт илүү орлого төвлөрүүлэх орон зай үүссэн. Иймээс шатахууны үнийг хөндөхгүйгээр онцгой татвараар төсөвт өмнөхөөс илүү орлого төвлөрүүлэх зохицуулалт хийсэн" гэв.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна