Үнэнч хамтрагч


Урлагийн бартаатайхан замаар гар гараасаа хөтлөлцөн орж ирсэн дуучин С.Зоригт, А.Хишигдалай нар хэд хэдэн уран бүтээл дээр хамтран ажиллаж олны танил болцгоосон билээ.

 

Тэр ч утгаар нь залуус тэднийг хамтдаа дуулахыг илүүд үзэх болжээ. Залуу уран бүтээлчид ч гэсэн шинэ уран бүтээл дээр гар нийлэн ажиллаж тэрхүү бүтээл бүр нь хит болж байгаа учраас хаа ч явсан үнэнч хамрагчид байсаар байгаа юм. Тэд өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийсэн “Том толгойтын романс” киноны нээлтэд хамтдаа уригдан ирж ая дуугаа өргөсөн юм.