Д.Болд мартахаасаа өмнө...


Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “Найз минь” нэртэй шинэ уран бүтээлээ клипжүүлэн өнгөрсөн пүрэв гарагт гаргасан нь олны таашаалд тун ч нийцээд байгаа юм. Тэрээр шинэ цомгийн ажилдаа орон дуунуудаа хэдийнээ бэлэн болгосон гэнэ. Тиймээс ирэх даваа гарагт дахин нэг шинэ дуугаа клипийн хамт дэлгэх нь ээ. Энэ бол түүний шинэ цомогт багтаж байгаа "Мартахаасаа өмнө" дуу юм. “B production”, “TJ entertainment”-ын бүтээл ийнхүү дэлгэцнээ гарах нь.

 

Сонирхуулахад тэрээр хамтлагаараа энэ сарын 20-нд “Crocus Event Hall”-д хамтлагийнхаа 20 жилийн ойд зориулан “18 нас” шоу тоглолтоо хийхээр товоо зарлаад байгаа юм шүү.