Жүжигчин П.Шүүдэрцэцэг: ”Бурхан минь өршөө мөнх наслах болтугай”


Олон нийтийн сүлжээгээр жүжигчин П.Шүүдэрцэцэгийн “хөрөг” зургийг өчигдөр гаргаж, “1989-2015” хэмээн цацав. Үүнийг харсан жүжигчин бүсгүйн ойр дотныхон, найз нөхөд нь багагүй сандралдаж П.Шүүдэрцэцэг рүү ар араасаа утас цохижээ. Жүжигчин О.Дөлгөөн л гэхэд өөрийн фэйсбүүк хуудаснаа “Найз минь утсаа аваасай хэмээн түгшүүртэй залгаж байтал “Би амьд аа” гээд утсаа авахад нь ямар их баярлав аа” хэмээн бичжээ.

 

Энэ мэтчилэн жүжигчин бүсгүйн найз нөхөд, хамаатан саднуудыг цочролд оруулах шахсан байна. Харин П.Шүүдэрцэцэг энэ талаар “Хүүе ээ... Ядаж би 1989 оных биш шүү... Бурхан минь өршөө... Мөнх наслах болтугай” гэжээ.